Удаан хугацаанд мэдээ нийтэлсэнгүй энэ удаад Joomla хэрхэн суулгах талаар оруулахаар шийдлээ.Мөн joomlaa-г мэдэхгүй хүмүүст гэж хэлэхэд энэхүү програмыг ашиглан хялбар аргаар вэб сайт хийж болох юм.
За тэгээд Windows болон Ubuntu үйлдлийн системүүд дээр суулгах талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхөөр шийдлээ.
Windows үйлдлийн систем дээр joomla суулгах:
Та эхлээд компьютертаа WAMP серверийг суулгах хэрэгтэй, Энд дарж татаж авч суулгана уу.
2. Joomla татаж авч суулгах
Joomla Энд дарж татаж авна уу.
Татаж авсан файлаа задалж WAMP сервер (үндсэн зам: "C:wamp") суусан хавтсан доторх "www" (үндсэн зам: "C:wampwww") нэртэй хавтас дотор хуулна уу.
За одоо Joomla бидний дотоод сервер дээр байрлалаа. Одоо суулгах л үлдлээ. Суулгахын тулд та өгөгдөлийн сан үүсгэх хэрэгтэй. Өгөгдөлийн санг үүсгэхийн тулд та вэб хөтөч дээрээ "http://localhost" хаягыг дуудна.
Гарч ирсэн цонхоноос "Create new database" гэсэн хүснэгтэнд өөрийн өгөгдөлийн сангийн нэрийг өгнө (энэ жишээ нь дээр бид joomla гэсэн нэртэй өгөгдөлийн сан үүсгэв)
Шинэ дуудагдаж гарч ирсэн Joomla суух цонх. Та хэлээ сонгоод "next" товчийг дарна уу.
Дараагийн цонхонд таны Joomla суух боломжтой эсэхийг шалгасан цонх болно, одоо "next" товчийг дарж цааш үрэгжилүүлнэ.
Дараагийн цонхонд Joomla ашиглах лиценз ашиглах журам байгаа, одоо "next" товчийг дарж дараагийн хуудсанд очин уу. Дараагийн цонхонд Joomla-гаа өгөгдөлийн сантай холбох хэсэг (Host Name: localhost , Username: root , Password: энэ нүдийг хоосон орхи, Database name: joomla) зөв бөглөсөн бол одоо "next" товчийг дарж цааш үрэгжилүүлнэ үү.
Дараачийн цонхонд "FTP Configuration" байсан тул алагсав (энэ бидэнд хэрэг болохгүй) "next" товчийг дарж дараагийн цонхонд байгаа мэдээллийн нүднүүдийг бөглөн (ж: Site Name: Joomla Template Tut; Your E-mail: admin@admin.admin, Admin Password: xxxxxx Confirm Admin Password: xxxxxx) доор байгаа нүдэнд "Install Defualt Sample Data" хэсгийг сонголгүй орхин уу.
За одоо "next" дарсанаар таны Joomla амжилттай суулаа. Үндсэн зам: "C:wampwwwjoomla" фолдер дотор байгаа "installation" фолдерийг устган уу.
3. Таны суулгасан Joomla вэб сайт
Ubuntu дээр Joomla суулгах:
Эхний ээлжинд Terminalaa нээнэ.Ctrl+Alt+t
Доорх кодыг нэг нэгээр нь бичээд Enter дар
1)cd /etc/apache2/
2)sudo cp sites-available/default sites-available/joomla
3)sudo a2ensite joomla
4)sudo /etc/init.d/apache2 restart
5)mysql -u root -p
6)create database joomla;
7)CREATE USER 'joomla'@'localhost' IDENTIFIED BY '123';
8)grant all privileges on joomla.* to joomla@localhost;
9)exit
10)wget joomlacode.org/gf/download/frsrelease/15900/68956/Joomla_1.7.2-Stable-Full_Package.zip
11)sudo mkdir joomla
12)sudo unzip Joomla_1.7.2-Stable-Full_Package.zip -d /var/www/joomla
12)sudo chown -R www-data.www-data /var/www/joomla/
13)sudo gedit /etc/php5/apache2/php.ini
Дээрх кодыг бичээд гарч ирэх цонхноос
output_buffering = 4096 олоод
output_buffering = off болгоод хадгалаад гар
http://127.0.0.1/joomla
Ингээд гарсан бол дараах хаягыг бичээд Joomlagaa яг л windows дээр суулгасантай адил суулгаад ашиглаж болно.

(Цагийн зүү цагаан болохоор уншиж дуусаж ажиллахад бэлэн боллоо гэсэн үг) gesen chin yu gesen ug ve
ReplyDelete