Хэрхэн Joomla суулгах вэ?


Удаан хугацаанд мэдээ нийтэлсэнгүй энэ удаад Joomla хэрхэн суулгах талаар оруулахаар шийдлээ.Мөн joomlaa-г мэдэхгүй хүмүүст гэж хэлэхэд энэхүү програмыг ашиглан хялбар аргаар вэб сайт хийж болох юм.
За тэгээд Windows болон Ubuntu үйлдлийн системүүд дээр суулгах талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхөөр шийдлээ.
Windows үйлдлийн систем дээр joomla суулгах:
Та эхлээд  компьютертаа WAMP серверийг суулгах хэрэгтэй, Энд дарж татаж авч суулгана уу.
wamp_dl_1
wamp_folder
- За одоо суулгаж дууссан бол WAMP серверээ ажиллуулна уу. (Цагийн зүү цагаан болохоор уншиж дуусаж ажиллахад бэлэн боллоо гэсэн үг)

wamp_control_panel

2. Joomla татаж авч суулгах
Joomla Энд дарж татаж авна уу.
Татаж авсан файлаа задалж WAMP сервер (үндсэн зам: "C:wamp") суусан хавтсан доторх "www" (үндсэн зам: "C:wampwww") нэртэй хавтас дотор хуулна уу.


wamp_folder_content

За одоо Joomla бидний дотоод сервер дээр байрлалаа. Одоо суулгах л үлдлээ. Суулгахын тулд та өгөгдөлийн сан үүсгэх хэрэгтэй. Өгөгдөлийн санг үүсгэхийн тулд та вэб хөтөч дээрээ "http://localhost" хаягыг дуудна.


wamp_admin
Гарч ирсэн цонхоноос "phpmyadmin" гэсэн нэртэй линк дээр дарж ачааллана.


go_to_phpmyadmin

Гарч ирсэн цонхоноос "Create new database" гэсэн хүснэгтэнд өөрийн өгөгдөлийн сангийн нэрийг өгнө (энэ жишээ нь дээр бид joomla гэсэн нэртэй өгөгдөлийн сан үүсгэв)

create_db
Одоо өгөгдөлийн сан маань үүссэн болохоор бүгдээрээ Joomla сайтаа суулгах үлдлээ. Вэб хөтөч дээрээ "http://localhost/joomla" гэсэн хаягыг дуудна (та өгсөн фолдерийн нэрээ joomla-гийн оронд бичнэ үү бид энэ нэрээр нэрэлсэн болохоор ингэж дуудаж байгаа болно).


joomla_url

Шинэ дуудагдаж гарч ирсэн Joomla суух цонх. Та хэлээ сонгоод "next" товчийг дарна уу.

Дараагийн цонхонд таны Joomla суух боломжтой эсэхийг шалгасан цонх болно, одоо "next" товчийг дарж цааш үрэгжилүүлнэ.


joomla_checklist

Дараагийн цонхонд Joomla ашиглах лиценз ашиглах журам байгаа, одоо "next" товчийг дарж дараагийн хуудсанд очин уу. Дараагийн цонхонд Joomla-гаа өгөгдөлийн сантай холбох хэсэг (Host Name: localhost , Username: root , Password: энэ нүдийг хоосон орхи, Database name: joomla) зөв бөглөсөн бол одоо "next" товчийг дарж цааш үрэгжилүүлнэ үү.


db_details

Дараачийн цонхонд "FTP Configuration" байсан тул алагсав (энэ бидэнд хэрэг болохгүй) "next" товчийг дарж дараагийн цонхонд байгаа мэдээллийн нүднүүдийг бөглөн (ж: Site Name: Joomla Template Tut; Your E-mail: admin@admin.admin, Admin Password: xxxxxx Confirm Admin Password: xxxxxx) доор байгаа нүдэнд "Install Defualt Sample Data" хэсгийг сонголгүй орхин уу.


site_details

За одоо "next" дарсанаар таны Joomla амжилттай суулаа. Үндсэн зам: "C:wampwwwjoomla" фолдер дотор байгаа "installation" фолдерийг устган уу.


install_delete

3. Таны суулгасан Joomla вэб сайт

default_template


Ubuntu дээр Joomla суулгах:
Эхний ээлжинд Terminalaa нээнэ.Ctrl+Alt+t
Доорх кодыг нэг нэгээр нь бичээд Enter дар
1)cd /etc/apache2/
2)sudo cp sites-available/default sites-available/joomla

3)sudo a2ensite joomla
4)sudo /etc/init.d/apache2 restart

5)mysql -u root -p

6)create database joomla;

7)CREATE USER 'joomla'@'localhost' IDENTIFIED BY '123';


8)grant all privileges on joomla.* to joomla@localhost;

9)exit


10)wget joomlacode.org/gf/download/frsrelease/15900/68956/Joomla_1.7.2-Stable-Full_Package.zip
11)sudo mkdir joomla
12)sudo unzip Joomla_1.7.2-Stable-Full_Package.zip -d /var/www/joomla

12)sudo chown -R www-data.www-data /var/www/joomla/

13)sudo gedit /etc/php5/apache2/php.ini
Дээрх кодыг бичээд гарч ирэх цонхноос
output_buffering = 4096 олоод
output_buffering = off болгоод хадгалаад гар

http://127.0.0.1/joomla
Ингээд гарсан бол дараах хаягыг бичээд Joomlagaa яг л windows дээр суулгасантай адил суулгаад ашиглаж болно.

Comments

  1. (Цагийн зүү цагаан болохоор уншиж дуусаж ажиллахад бэлэн боллоо гэсэн үг) gesen chin yu gesen ug ve

    ReplyDelete

Post a Comment