За ингээд блогоор маань зочилдог залуустаа энэ өдрийн мэнд хүргэе.Энэ удаад CD,DVD тоглоом бичдэг, мөн хэрэг болох хүмүүст нь зориулаад хэрхэн ISO файл бэлдэх талаар хичээл оруулж байна.
Сэтгэгдэл үлдээгээрэй илүү урам зориг аваад илүү ихийг хийх болно шүү.
Эхний ээлжинд та тоглоомын инсталл болон icon файлаа нэг фолдерт оруулж өгнө.
Миний хувьд энэхүү Governer of Poker тоглоомыг жишээ болгон авлаа.
Түүний дараагаар бид Autorun файлаа бэлдэнэ.
Хоосон газар Mouse 2 оо дарж шинэ Notepad үүсгэн тухайн open гэсний ард тоглоомын нэрийг .exe -ийн хамт бичнэ.Яг доорхи зураг дээрхи шиг.Харин icon-оо тусад нь дээрхи шиг icon оруулж өгч болно.Эсвэл exe файлын нэрийг яг л open гэдгийн ар дахь шиг өгч болно.
Бичиж дуусаад хадгалахдаа: autorun.inf гэж доорхи байдлаар хадгална.
Хадгалсаны дараагаар хамгийн дээр байгаа autorun файл шиг харагдах болно.
Ингээд бүгдээрээ фолдер доторхи хэрэгтэй файлуудаа фолдер дотроо хийж дууслаа.
Фолдертоо тоглоомынхоо нэрийг өгнө.
За ингээд ISO файлаа хийцгээе.Бидэнд ISO файл хийхэд Ultra ISO гэх програм хэрэгтэй.Та Энд дарж татаж аваарай.
Тоглоомын Фолдер дээрээ Mouse хоёроо дараад дараах байдлаар үйлдлийг хийнэ.
Эцэст нь таны ISO файл үүслээ.







хэрэгтэй мэдээ бна :)
ReplyDeletegoy medee bn bi yag ene autorun-nii zaawariig oloh geed zowloo yag ene blog-d baidag bnshdee bayrllaa adminaa oor ilvv shn medee oruulaarai
ReplyDeletewindows 7g ingemeer bhiin yahuu??
ReplyDelete