Windows 7 үйлдлийн системийг флаш ашиглаж форматлах



Хэрвээ таны компьютер DVD унших боломжгүй бол Windows 7 үйлдлийн системийг флаш ашиглаж форматлах талаар хичээл бэлтгэн хүргэж байна.

Хэрэгтэй , шаардлагатай зүйлс:
-Доод тал нь 4gb багтаамжтай флаш диск
- Windows 7 үйлдлийн систем бүхий компьютер
- Форматлах гэж байгаа компьютер чинь флашнаас boot унших чадвартай байх
- Windows 7 гийн үйлдлийн систем бүхий DVD (ISO image + mount хийсэн байж болно.)
Заавар:
Эхлээд USB flash аа залгана. Тэгээд start –> run дээр cmd гэж бичээд enter дар
diskpart гэж бичээд Enter дар
 
list disk гэж бичээд Enter дарж таний usb диск хэддүгээр диск болохыг олж мэдэх хэрэгтэй. Зураган дээрээс манай нөхцөлд “Disk 5″ бол USB drive байна. Таний нөхцөлд өөр байх болно.
select disk 5 гэж бичээд Enter дарна уу. (Таний нөхцөлд дискний дугаар өөр байх болно гэдгийг дахин сануулъя)
clean гэж бичээд Enter дар
create partition primary гэж бичээд Enter дар
select partition 1 гэж бичээд Enter дар
active гэж бичээд Enter дар
format fs=fat32 гэж бичээд Enter дарна уу. 100% болж дуустал нь хүлээнэ
assign гэж бичээд Enter дар
exit гэж бичээд Enter дар
(дээрх үйлдлүүд )

За ингээд флашаа бэлдэж дууслаа харин одоо Windows 7 dvd дээрхи файлаа флаш руугаа хуулахдаа
xcopy f:*.* /s/e/f l:       Энэхүү кодыг доорхи зургын дагуу хуулж тавина.Тэгээд нэг цонх гарч ирэн хуулж дуустал хүлээгээд өөрөө алга болох болно.Ингээд та флашаараа компьютераа форматлаж болно.
 
 Энэ кодны эхний f гэсэн үсэг нь таны dvd rom буюу windows 7 dvd юм.Харин l бол таны флаш юм.Үүний оронд та өөрийн флашны нэр windows 7 байгаа drive-аа зааж өгөөд л болно.
 

Comments

  1. zaawal flash uu zuuwriin hard baij bolhu. daraan flash ajilhu?

    ReplyDelete
  2. Hard der turshij uzegui yum bn.Harin Flash bol daraa ni ashiglah bolomjtoi

    ReplyDelete
  3. анх компьютерээ дагаж ирсэн Drivers geed cd байна, энэ ямар учиртай cd юм бол

    ReplyDelete
    Replies
    1. Компьютер формат хийсний дараа зарим драйвер танидаггүй. Жишээ нь: Sound, Video card, Network карт гэх мэт. Тэдгээрийг таниулахын тулд өөрт нь ирсэн CD-г хийж таниулдаг юм.

      Delete

Post a Comment