Монгол улсын түүхэнд Түрэг, Уйгар, Хятан, Монголын нэгдсэн улсын үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа, наймаанд хэрэглэж байсан баримтууд байдаг байна.
1236 онд төрөл бүрийн хэлбэр хэмжээ бүхий зоосон мөнгөнүүдийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй болгож байжээ. 1925 оны арванхоёрдугаар сарын 9-нд Засгийн газраас үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргах шийдвэр гарсан. 1925 онд гаргасан зоосон мөнгөний 10, 15, 20, 50-т, 1937 онд гаргасан 10, 15, 20-тын зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж, 1959 онд хөнгөнцагаанаар 1, 2, 5-тын зоосон мөнгийг голдоо нүхтэйгээр үйлдвэрлэн гаргажээ.Зоосон мөнгийг 1925, 1937, 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад, 1959 онд Хятад улсад хэвлүүлж гүйлгээнд гаргасан бөгөөд 1970 оноос хойш жилийн хэрэгцээгээр жил бүр өөрсдөө үйлдвэрлэн гүйлгээнд гаргасан байна.
Ингээд үе үеийн зоосон мөнгөн тэмдэгтүүдийн талаар сонирхуулъя.
- Зэсээр хийсэн анхны зоосон мөнгөн тэмдэгт. 1 мөнгө
- 1925 оны зэсээр хийсэн 2-тын мөнгө.
- 1925 оны зэсээр хийсэн 5-тын мөнгө.
- 1925 оны мөнгөөр цутгасан 10-тын мөнгө.
- 1925 оны 20-тын мөнгө.
- 50-тын мөнгө.
- 1925 оны мөнгөөр цутгасан 1 төгрөг.
- Хөнгөнцагаан болон хүрлийн хайлшаар хийсэн 1937 оны 1 мөнгө
- Хөнгөнцагаан болон хүрлийн хайлшаар хийсэн 1937 оны 2 мөнгө
- Хөнгөнцагаан болон хүрлийн хайлшаар хийсэн 1937 оны 5 мөнгө
- Зэс болон никелийн хайлшаар хийсэн 1937 оны 10 мөнгө.
- Зэс болон никелийн хайлшаар хийсэн 1937 оны 15 мөнгө.
- Зэс болон никелийн хайлшаар хийсэн 1937 оны 20-тын мөнгө.
- Хөнгөнцагаан болон хүрлийн хольцтой 1945 оны 1 мөнгө.
- Хөнгөнцагаан болон хүрлийн хольцтой 1945 оны 2 мөнгө.
- Хөнгөнцагаан болон хүрлийн хольцтой 1945 оны 5 мөнгө.
- Зэс, никелийн хольцтой 1945 оны 10 мөнгө.
- Зэс, никелийн хольцтой 1945 оны 15 мөнгө.
- Зэс, никелийн хольцтой 1945 оны 20 мөнгө.
- Хөнгөнцагаанаар цутгасан 1959 оны 1 мөнгө.
- Хөнгөнцагаанаар цутгасан 1959 оны 2 мөнгө.
- Хөнгөнцагаанаар цутгасан 1959 оны 5 мөнгө.
- Хөнгөнцагаанаар цутгасан 1959 оны 10 мөнгө.
- Хөнгөнцагаанаар цутгасан 1959 оны 15 мөнгө.
- Хөнгөнцагаанаар цутгасан 1959 оны 20-тын мөнгө.
- Хөнгөнцагаанаар цутгасан 1970, 1977, 1980, 1981 оны 1 мөнгө.
- Хөнгөнцагаанаар цутгасан 1970, 1977, 1980, 1981 оны 2 мөнгө.
- Хөнгөнцагаанаар цутгасан 1970, 1977, 1980, 1981 оны 5 мөнгө.
- Зэс, никелийн хольцтой 1970, 1977, 1980, 1981 оны 10-тын мөнгө.
- Зэс, никелийн хольцтой 1970, 1977, 1980, 1981 оны 15-тын мөнгө.
- Зэс, никелийн хольцтой 1970, 1977, 1980, 1981 оны 20-тын мөнгө.
- Зэс, никелийн хольцтой 1970, 1977, 1980, 1981 оны 50-тын мөнгө.
- Хөнгөнцагаан, хүрлийн хольцтой 1971 оны 1 төгрөг.
- Хөнгөнцагаан, хүрлийн хольцтой 1981 оны 1 төгрөг.
- Монгол хүн сансарт ниссэнийг тохиолдуулан хөнгөнцагаан, хүрлийн хайлшаар хийсэн 1981 оны 1 төгрөг.
- Монгол банкны 60 жилийн ойд зориулан гаргасан 1984 оны 1 төгрөг.
- 1986 оны хөнгөнцагаан болон хүрлийн хайлшаар цутгасан 1 төгрөг.
- Ардын хувьсгалын 65 жилийн ойд зориулсан Жанжин Д.Сүхбаатарын хөрөг бүхий 1986 оны 1 төгрөг.
- Карл Марксын хөрөг бүхий 1988 оны 1 төгрөг.
- Монголбанк дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан зоосон мөнгөнөөс гадна 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төгрөг үйлдвэрлүүлэн 1996 онд гүйлгээнд гаргасан. 200 төгрөгний зоос нь Засгийн газрын ордны зурагтай, 100 төгрөгний зоос нь Жанрайсэг сүмийн, 20, 50 төгрөгний зоос нь дэвсгэртийн үнийн дүнгээр чимэглэсэн зурагтай. 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойд зориулан 500 төгрөг болон Сүхбаатарын хөрөгтэй зоосыг гүйлгээнд нэмж гаргасан байна.
Эх сурвалж: Amjilt.com
Comments
Post a Comment