Aegisub 2.1.8 татах

OS:Windows XP/Vista/7      | 25.5 MB
 Кинонд хадмал орчуулга хийдэг нэгэн программыг татхаар хүргэж байна.Та энэхүү программыг ашиглан гадаад кинонд орчуулга хийж болох юм байна.
Татах

1. Татаж авсан программаа суулгаад ажиллуулна. Ажиллуулсан тохиолдолд доорх байдалтай харагдана.
2. Одоо та тухайн орчуулах киногоо татаж аваад татаж авсан киноныхоо subtitle-ийг нь мөн татаж авах хэрэгтэй. Админ миний хэрэглэдэг subtitle-ээ татдаг сайт бол www.ALL4DIVX.com сайт юм. Энэ сайтаас тухайн орчуулах гэж байгаа киноныхоо нэрээр subtitle-ээ татаж авах бөгөөд тухайн татсан subtitle-ээ нээнэ. Доорх байдалтай харагдана. Conan the Barbarian кинон дээр жишээ авч үзүүлэв.
3. Одоо та татаж авсан киногоо энэхүү програмдаа оруулна. Ингэхийн тулд Video цэснээс Open video-г сонгож татаж авсан киногоо сонгож оруулж өгнө. Киногоо оруулж өгсөний дараа Audio цэснээс Open Audio from video цэсийг сонгож киноныхоо дууг оруулж өгнө. Энэ үйлдэлүүдийг хийсэний дараа доорх байдалтай харагдана.
4. Энэ харагдаж байгаа текстүүд нь тухайн киноны ярианы текстүүд юм. Та тухайн өгүүлбэрийг орчуулаад орчуулсан өгүүлбэрээ арилгаад монгол орчуулгаа оронд нь шивж оруулан ENTER дарах маягаар киногоо орчуулан явна.

Comments