Friday, July 13, 2012

Компьютер форматлах бүрэн хэмжээний хичээл



Сайн байцгаана уу. Та бүхэнд  энэ өдрийн мэнд хүргэе.Мөн манай блогоор зочилж байгаад баярлалаа.Энэ удаад та бүхэндээ компьютер хэрхэн форматлах талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно.

Мэдээж манай монголчууд  Windows Xp  болон Windows 7 үйлдлийн системийг ихээр ашигладаг байгаа.Тиймдээ ч би энэ 2 үйлдлийн системээр 2улангаар нь форматлах тухай хичээл бэлдлээ.
                Юуны түрүүнд та компьютераа форматлахад үйлдлийн системээсээ хамаараад CD-rom эсвэл DVD-rom хэрэг болно.Windows Xp үйлдлийн системээр формалтах бол CD-rom харин Windows 7 үйлдийн систем бол DVD-rom шаардлагатай.Мөн би өмнөх нэг нийтлэлдээ Flash диск ашиглан Windows 7-р форматлах хичээл оруулж байсан байгаа.Түүнийг та Энд дарж үзэж болно.
                За тэгэхлээр хамгийн түрүүнд таньд форматлах CD, эсвэл DVD хэрэгтэй.Мэдээж  хэрэг CD дээр Windows Xp харин DVD дээр Windows 7 үйлдлийн систем суусан байдаг.Та үүнийг хаанаас олж авах вэ? Гэж бодож байгаа байх.Харин би таньд амархан олох хэдэн аргыг зааж өгий.
1)      Та гэрийнхээ хамгийн ойролцоох CD бичлэгийн газраас 2000-2500 төгрөгөөр Windows 7 харин 1000-1500 төгрөгөөр Windows xp үйлдлийн системийг бичүүлж авах боломжтой.
2)      Та интернэтээс Windows xp болон Windows 7 үйлдлийн системийг татаж аван Cd эсвэл DVD дээр шарж бэлдэж болно.Үүний тулд таньд тусгай бичигчтэй CD,DVD-rom байх шаардлагатай мөн шардаг програм буюу Nero,Ultra iso гэх мэт програмууд ашиглаж болно.Тэ Энд дарж Ultra iso татаж авч болно.
3)      За мөн таньдаг хэн нэгнээсээ асуугаад үзээрэй байх ч юм билүү энэ бас л илүүдэхгүй арга
За таныг үйлдлийн системээ олсон гэж найдаж байна.За ингээд хичээлээ эхлий.
1      Форматладаг CD/DVD гээ хийгээд компьютертаа Restart хийнэ.
2      Үүний дараагаар та компьютерийнхаа BIOS тохиргоон дээрэ хамгийн түрүүнд CD/DVD-rom уншихаар тааруулж өгнө.За би дэлгэрэнгүй зургаар тайлбарлья
Компьютер бүрийн BIOS өөр өөр байдаг.Таны компьютер асахдаа F2,Del,F10,F12,F11 гэх мэт товчуудын аль нэг нь гарч ирдэг л байх.За яг тэр үе нь гарч ирэхэд та тэр товчыг нь дарсанаар Bios руугаа нэвтэрж орох болно.

Доорх байдалд бол бидний Bios руу нэвтэрч орох товч нь Delete байна.
 Ингэж  Delete дарж нэвтрэн ороход дараах цонх гарч ирнэ.

Жишээ нь
 Та Bios-ийн тохиргоо руугаа орж чадсан бол дээрх зураг шиг байдалтай харагдах болно.
Би түрүүхэн хэлээд өнгөрсөн компьютер бүр өөр Bios –той байдаг гэж.Bios нь тухайн Board-наас шалтгаалан өөр байдаг.Нэг төрлийн Board-тай 2 компьютер гэхдээ адилхан Bios-той байна.
 Жишээ 2 мөн ийм байдалтай харагдах Bios ч бас байна.

За мэдээж орж чадсан бол та өөрийн компьютерийн Bios –ийн дээрх тохиолдолд Boot гэсэн хэсэг рүү нь нэвтэрч харин түүний дээд талын зургын хувьд Advenced BIOS features хэсэг рүү орж  хамгийн эхэнд CD/DVD –rom уншиж өгөхөөр тааруулж өгнө.
 First Boot device-ийн ард талын хэсэг дээр дарж CD/DVD-rom болгон өөрчилж F10 дарж YES гэж хадгалаад компьютер Restart хийгдэнэ.
За тэгэхлээр би Bios бүр өөр байдаг гэж сануулсан байгаа зарим компьютер Bios-руугаа орох шаардлаггүй шууд Boot menu –руу ороход тохиргоотой байдаг.Энэ нь яг Bios –руу орохтой адил байдлаар орж CD/DVD –rom зааж өгөөд  үргэжлүүлнэ.
За тэгээд Restart хийгдээд унших явцад
гэх бичиг гарч ирэх бөгөөд Enter эсвэл Space дарж үргэлжлүүлнэ.За ингээд цааш нь видео хичээл сонирхоно уу.
Windows 7-р форматлах

Windows Xp –р форматлах

Driver таниулах энэ хичээлийг формалдаад хаячихлаа sorry

Миний энэхүү хичээлийг бүрэн эхээр нь Windows xp, Windows 7 үйлдлийн систем Driver pack Solution-ий хамт татаж авахыг хүсвэл доорхи холбоосоор татаж авах боломжтой.
Torrent File Татах
Windows Xp татах бол Энд дарж татаж авна уу.
Windows 7 All in one татах бол Энд дарж татаж авна уу.
Driver pack solution татах бол Энд дарж татаж авна уу.
Мөн та бүхэн File.mn- с өндөр хурдаа татаж авах бол
Windows 7-г Энд дарж татаж авна уу.
Windows Xp-г Энд дарж татаж авна уу.
Driver Pack Solution 12.3-г Энд дарж татаж авна уу.
Өөрөө багцалж upload хиие гэж бодсон боловч залхуу хүрчлээ.


16 comments:

  1. huue ubuntu buyu linux eer yaj formatlah uu???

    ReplyDelete
  2. bayrlalaa ushuu goy goy yum tawiarai :D thanks

    ReplyDelete
  3. Ubuntu-r formatlah hicheel oruulj bolno.Udahgui oruulnaaa.

    ReplyDelete
    Replies
    1. LOCAL DISK D: g FORMAT LAHQ bj bolno bzde

      Delete
    2. Үбүнтү-ийн хувьд бол сайн мэдэхгүй л байна. Виндовсийн хувьд бол болно. Би өөрөө ч Үбүнтү дээр Д дискээ үлдээж форматлах гэж оролдоод чадаагүй ээ. Гэхдээ болдог л байж таараа. Болохгүй юм гэж байхгүй.Би тэгж их нухаагүй учраас чадаагүй л байна. Youtube-с сайн бичлэг үзвэл олдох байх оо. Амжилт

      Delete
  4. windows 7 оор компьютер форматлах гэсэн чинь инсталл хийсний дараа сонгох ямар нэгэн партишн энээ тэрээ гарч ирэхгүй delete, format, new гэх мэт сонголтууд нь идэвхжээгүй гараад байвал яасан гэсэн үг үү? яах уу? надад туслаач

    ReplyDelete
    Replies
    1. Hard chin orj irehgui bn gesen ug shuu dee

      Delete
    2. ubuntu-n site-s iso file-g tataj awaad cd der sharaad l boloo sh de. Formatlad ehluulehed buh ym oilgomjtoi sh de. Er n oorsdoo oroldod uzech pasdanuda

      Delete
  5. Тэр HARD DISK ийг сүүлд яагаад FORMAT лаад байсан бэ хэлээд өгөөч FORMAT лахгүй байж болохгүй юу???

    ReplyDelete
  6. Тэгээд админ нь YAHOO ID нтр ээ өгөөч

    ReplyDelete
  7. Ер нь бол формат хийж байгаа бол C дискийг заавал формат хийнэ. Энэ чинь л энэ хичээлийн гол зорилго. Чиний хувьд компьютер чинь C болон D гэж байгаа. С дискэн дээр байгаа хэрэгтэй файлаа D диск рүүгээ хийгээд С дискээ форматлахад л болно. Форматлаж дууссаны дараа вирусны програм суулгаад D дискэнийхээ вирусыг устгаж болно.

    ReplyDelete
  8. Формат хийж дууссаны дараа D: луугаа ороход FORMAT гэсэн бичиг гарж ирээд байсан яагаад тэгэээд байгаан

    ReplyDelete
  9. компьтерийн маань бүх праграмм файлууд нь adobe reader дээр уншигдаад бүх icon нь adobe reader болчихсон байна яахуу

    ReplyDelete
  10. Bootruga orod cd dvd bolgod yes gd garhar shud aschad bhin ene cdinde bgn bolu

    ReplyDelete
  11. Сд гээ солиод үздээ. Чи өөрөө сд гээ бичсэн юм уу? Эсвэл хүнээс авсан юм уу? Өөрөө бичиж байгаа бол хамгийн удаан хурдан дээр нь тааруулж бичиж байгаарай. Тэгж байж л алдаагүй цэвэр бичигддэг юм.

    ReplyDelete
    Replies
    1. Сд гээ солиод болохгүй бол Flash дискээр форматлах гээд үзээрэй. Тэр нь уул нь хурдан байдаг юм. Манай блог дээр заавар нь байгаа олоод уншина биз дээ.

      Delete